Долоо хоногийн өрнийн зурхай 2026.XI.2-8

Энэ долоо хоногийн /2026.XI.2-8/ өрнийн зурхайг хүргэж байна. 


Хонь

Энэ долоо хоногт аялалд гарах, шинэ газар орноор аялах, шинэ зүйл сурч мэдэх боломжууд таны өмнө нээгдэнэ. Суралцах арга барилаа өөрчилж, өөртөө илүү тохирсон дадал хэвшил бий болгоход таатай. Долоо хоногийн дунд үеэс анхаарал төвлөрөл сайжирч, төлөвлөсөн ажлаа эмх цэгцтэй амжуулж чадна. Хойшлуулсан ажил, засаж сайжруулах шаардлагатай зүйлсээ долоо хоногийн сүүлээр хийх нь илүү үр дүнтэй. Өмнө нь хуримтлуулсан туршлага, сургамжаа зөв ашиглавал бусдаас давуу байх боломжтой. Амралтын өдрүүдийн уур амьсгалаас бүрэн гарч, ажилдаа төвлөрөхөд бага зэрэг хугацаа хэрэгтэй байж магадгүй. Хайртай хүнтэйгээ илэн далангүй ярилцаж, өмнө нь хэлж зүрхлээгүй байсан сэтгэлийн үгээ хуваалцах боломж гарна. Энэ ярианы дараа та өөрөө өөрийгөө ч гайхширч мэднэ. Ажил хэрэгтэй холбоотой асуудал дээр яаран шийдвэр гаргахын оронд нөгөө талынхаа үгийг тайван сонсож, чухал гэрээ хэлэлцээр, амлалтыг түр азнах нь зөв. Гэр бүлийн хүрээнд үл ойлголцол үүсч болзошгүй тул жижиг маргааныг дэвэргэхгүй байхыг хичээгээрэй.

Үхэр

Энэ долоо хоногт та дараагийн алхмаа хэрхэн хийх талаар нухацтай бодож эхэлнэ. Толгойд эргэлдэж байсан санаагаа цаасан дээр буулгаж, өмнө нь бичээд орхисон тэмдэглэл, төлөвлөгөөгөө дахин сөхөн харахад тэндээс нэг чиг гарч ирнэ. Мөн энэ долоо хоногт ойр дотны хүмүүс, хайртай хүн, хамтрагчтай тань холбоотой асуудлууд чухал байр суурь эзэлнэ. Тэдэнд цаг гаргаж, харилцаагаа сайжруулах хэрэгтэй. Зарим асуудал дээр хэт хаалттай байх хэрэггүй. Долоо хоногийн эхээр гэр бүлийн ажлаа амжуулаад, дунд үеэс өөрийн сонирхдог ажил, хоббиндоо цаг гаргаарай. Аз таны талд байх тул хэлэхээс эмээж явсан зүйлээ зоригтой ярихад буруудахгүй. Үр дүн нь таны төсөөлснөөс илүү эерэг байх магадлалтай. Долоо хоногийн сүүлээр хойшлуулсан ажлуудаа дуусгаж, жижиг сажиг төвөгтэй асуудлаа цэгцлэх нь зөв. Ингэснээр амралтын өдрүүдэд хайртай хүнтэйгээ тайван цагийг өнгөрүүлэх боломжтой болно. Ажил болон эрүүл мэндтэй холбоотой өмнө нь бүрэн шийдэгдээгүй асуудал дахин гарч ирж магадгүй. Үүнийг үл тоомсорлохын оронд нэг мөр шийдэхийг хичээгээрэй. Энэ долоо хоногт шинэ зүйл эхлүүлэхээс илүүтэй тогтсон дэглэмээ баримталж, сахилга баттай байх нь илүү их үр дүн авчирна.

Ихэр

Энэ долоо хоногт та нуруун дээрээ хэтэрхий олон ажил үүргийг давхар давхар үүрч явснаа илүү тодорхой ойлгоно. Өөртөө цаг гаргаж, хэр хэмжээнд ажиллах ёстойгоо мэдэрч сурах нь чухал. Хэт ачаалал авбал амархан ядарч, эрч хүчээ алдах эрсдэлтэй. Сэтгэлээ тайтгаруулж, стрессээ тайлахын тулд дуртай зүйл, хобби, сонирхолдоо цаг зориулаарай. Долоо хоногийн дунд үеэр тохиох нэгэн үйл явдал танд үнэ цэнтэй сургамж өгөх болно. Та хэдийгээр өөртөө бүрэн итгэлгүй байсан ч асуудлыг даван туулах бүрэн боломжтой хүн. Долоо хоногийн эхээр хийх ажлуудаа сайтар төлөвлөж, эрэмбэ дараалалд оруул. Харин долоо хоногийн дунд үед хүмүүстэй уулзах, холбоо тогтоох, ярилцахад таата байна. Ялангуяа ах, эгч, дүүтэйгээ ярилцах нь сэтгэл санаанд тань сайнаар нөлөөлнө. Өмнө нь эхлүүлсэн ажил, төсөл, эсвэл өнгөрсөн харилцаатай холбоотой асуудал дахин гарч ирж магадгүй. Ийм үед шинэ зүйл эхлүүлэхээс илүү өмнөх ажлаа сайжруулж, дуусгах нь илүү үр дүнтэй. Мөнгө санхүүгийн асуудал мөн анхаарлын төвд байна. Баярын үеэр хэрэгцээтэй зүйлдээ мөнгө зарцуулахад буруудахгүй ч бусдад мөнгө зээлэх, санхүүгийн эрсдэлтэй шийдвэр гаргахаас зайлсхийсэн нь дээр.

Мэлхий 

Энэ долоо хоногт та хайр дурлал, харилцааныхаа талаар илүү их бодож, дүн шинжилгээ хийх болно. Хэн нэгэн хүнийг таны хувь тавилан мөн эсэхэд эргэлзэж, энэ харилцаа хаашаа хөтлөх талаар эргэцүүлж магадгүй. Өнгөрсөн болон шинэ хайр дурлалын түүх дахин сөхөгдөх үе ирж байна. Бусадтай илүү нээлттэй яриа өрнүүлэхэд тохиромжтой. Зарим эмзэг сэдвийг хөндөх шаардлага гарч бөгөөд танд тавгүй байж магадгүй ч энэ нь харилцааг улам гүнзгийрүүлэх боломж болно. Хайртай хүндээ сэтгэлээ нээх гэхээр бардам зан тань саад болоод байгаа бол заримдаа буулт хийж байгаарай. Энэ долоо хоногийн амжилтын тань гол түлхүүр бүтээмжтэй байдал. Долоо хоногийн эхний өдрүүдэд ажилдаа төвлөрч чадвал дунд үе гэхэд цагаа зөв зохицуулж, хэмнэлдээ орж чадна. Гэр орондоо зориулж худалдан авалт хийхэд тохиромжтой. Гэр орондоо засвар, өөрчлөлт хийхээр төлөвлөж байгаа бол сарын дундаас хойш илүү тохиромжтой. Энэ долоо хоногт эрч хүч буурч, сэтгэл санаа амархан хэлбэлзэх магадлалтай тул завгүй хуваарь дундуураа заавал амралт гаргаарай. Мөнгө, хөрөнгийн хувьд урт хугацаанд үр өгөөжтэй боломжууд нээгдэх төлөвтэй бөгөөд энэ үеийг шинэ эхлэл гэж харж болно.

Арслан

Энэ долоо хоногийн эхэнд хайр сэтгэлийн асуудалд хамаг анхаарал төвлөрнө. Танд тохирох, итгэж болох хүнд сэтгэлээ нээхийг хүсэх ч өмнөх гомдол, хууртагдсан мэдрэмжээс болж асуудалд ердийнхөөсөө илүү болгоомжтой хандаж магадгүй. Гэхдээ долоо хоногийн дунд үеэс өөрийгөө хайрлах, өөрийнхөө хил хязгаарыг хамгаалах нь ямар чухал болохыг ойлгоно. Өөрийгөө нэгдүгээрт тавьж, өөрийн хэрэгцээ, мэдрэмжээ хүндлээрэй. Долоо хоногийн сүүлээр өнгөрсөн асуудлаа эвлэрлээр шийдэх, хуучин гомдлоо ардаа үлдээх боломж гарч магадгүй. Ажилдаа илүү анхаарч, хариуцлагатай хандах хэрэгтэй болох ч гэр бүлийн асуудал анхаарлыг тань сарниулж магадгүй. Сэтгэл санааг тань дэмжиж, урам зориг өгөх найз нөхөдтэйгөө уулзахад тохиромжтой. Тэдэнтэй ярилцах нь одоо тулгарч буй асуудлуудаа өөр өнцгөөс харахад тусална. Амралтын өдрүүдийг гэртээ тайван өнгөрөөж, эрч хүчээ нөхөөрэй. Хангалттай нойр авч, зөв амрахыг хичээ. Оройтож унтах, хэт их стресстэх нь эрч хүчийг бууруулна.

Охин

Танд тохирохгүй, үр дүн өгөхөө больсон зүйлтэй зууралдахаа болих цаг иржээ. Долоо хоногийн эхээр хуучин зүйлсээ тавьж явуулахад анхаарлаа хандуул. Хэт төгс байх гэж хичээх хэрэггүй. Өөртөө илүү зөөлөн хандаж, өөрийгөө ойлго. Алдаа гаргах боломж өөртөө үлдээж, хамгийн гол нь тэр алдаанаасаа суралцах нь чухал. Долоо хоногийн сүүлээр өнгөрсөн асуудлуудаа эргэн харж, юуг өөрчлөх хэрэгтэйгээ ойлгож авна. Ерөнхийдөө ойрын хэдэн долоо хоногт бодлоо цэгцлэх, шийдээгүй асуудлаа эргэцүүлэх үе үргэлжлэх бололтой. Амралтын өдрүүдээр бага зэрэг эмх замбараагүй, төлөвлөснөөр болохгүй зүйл гарч болох ч удалгүй учир нь олдоно. Бусдаас гэнэтийн тусламж, дэмжлэг авах боломж гарч магадгүй. Мөнгө санхүүтэй холбоотой асуудлаа дахин нягталж, төлбөр тооцоо, авах ёстой мөнгө, санхүүгийн мэдээллээ шалгах нь зүйтэй. Хүмүүстэй харилцахдаа ширүүн дориун үг хэрэглэхээс зайлсхийж, тэдэнд зөөлөн хандаарай. Хосын харилцаанд тэвчээртэй байх шаардлага гарч магадгүй. Бусдын үнэлгээ, магтаалаас илүү дотоод сэтгэлийн амар амгалан байдал эрхэм гэдгийг ойлгоорой.

Жинлүүр

Энэ долоо хоногт та өөрчлөлтийн эрч хүчээр дүүрэн байна. Та өөрийн дуу хоолой, хүсэл зорилгоо илүү тодорхой олж нээж, сонсох болно. Одоо таныг урагшлахад саад болох зүйл бараг алга. Хэдийгээр зарим зүйлийг эргэн харах, дүгнэх шаардлагатай байгаа ч шинэ хүмүүстэй танилцах, шинэ эхлэлүүд ирэх төлөвтэй байна. Та бүх зүйлийг төгс хийх албагүй. Шинэ эхлэлийн төлөө хэрэггүй зан зуршил, хандлагаасаа салж, өөрийгөө чөлөөлөх үе иржээ. Амралтын өдрүүдийг хүмүүстэй уулзаж, харилцаагаа сэргээж өнгөрүүл. Долоо хоногийн дунд үеэр хэсэг хугацаанд ганцаараа байж, дотоод төвлөрлөө сэргээх хүсэл төрнө. Одоогийн хийж буй ажлуудаа урагшлуулахын тулд бусдын нүднээс хол, тайван орчинд төвлөрөх цаг хэрэгтэй. Хэрэгтэй байсан санхүүгийн дэмжлэгээ олж авч чадна. Том шийдвэр гаргах гэж яарах хэрэггүй. Сарын дунд үеэс хойш аливаа шийдвэр гаргавал илүү тохиромжтой. Ажлын талбарт бага зэрэг зөрчил, үл ойлголцол гарах магадлалтай. Ялангуяа ачаалалтай, хугацаа давчуу үед маргаан үүсэх магадлалтай байна.

Хилэнц

Энэ долоо хоногт өнгөрсөн үеийн асуудал, дурсамж тань дахин сөхөгдөж магадгүй. Гэхдээ үүнд санаа зовох хэрэггүй. Энэ бүхэн таны амьдралд илүү эерэг өөрчлөлт авчрахын дохио юм. Дутуу орхисон зүйлсээ эргэн харж, засч залруулах боломж гарна. Долоо хоногийн дунд үеэс ирээдүйн мөрөөдөл, зорилгоо илүү тодорхой харах болно. Хүсч буй амьдрал, зорилгынхоо талаар илүү нухацтай бодож, түүндээ ойртох алхмууд хийхэд тохиромжтой. Амралтын өдрүүдээр өөртөө итгэх итгэл тань нэмэгдэнэ. Долоо хоногийн эхний хагаст ажил, уулзалт, харилцаа холбоо ихтэй байна. Амьдралынхаа шинэ үе рүү орж байгаа мэдрэмж танд төрөх болно. Өмнө нь гаргасан зардал, төлөх ёстой өр төлбөр, дуусаагүй хувийн асуудлууд дахин гарч ирж, тэдгээрийг цэгцлэх шаардлага гарна. Ачаалалтай өдрүүд эхлэхээс өмнө эдгээрийг шийдэж чадвал сэтгэл илүү хөнгөрнө. Карьер, ажил мэргэжлийн хувьд өсөлт, шинэ боломжийн үе эхэлж байна. Таны хөдөлмөрийг үнэлэх, нэр хүнд тань өсөх боломж ойрхон байна.

Нум

Энэ долоо хоногт хэт их ачаалал авч, ядарч туйлдаж магадгүй. Гэхдээ мөрөөдөл, зорилгынхоо төлөө хичээх урам зориг тань мохохгүй. Долоо хоногийн дунд үед орчин нөхцөлтэйгөө зохицохгүй, бусадтай нэг хэмнэлд байж чадахгүй байгаа мэт санагдаж магадгүй. Гэхдээ энэ мэдрэмж удаан үргэлжлэхгүй. Долоо хоногийн сүүлээр нөхцөл байдал илүү ойлгомжтой болж, дахин уялдаа холбоог мэдрэх болно. Амралтын өдрүүдээр ажлын төлөвлөгөө, эхлүүлсэн төслүүдээ эргэн харахад тохиромжтой. Тайван, нам гүм орчинд бодлоо цэгцэлж, тархинд тань эргэлдэж буй олон санааг нэгтгэн бодит ажил болгох боломжтой. Ялангуяа Ням гаригт эрч хүч арвин, сэтгэл санаа сайхан байх тул томоохон зорилго, шинэ төслүүдээ эхлүүлэхэд урамтай байна. Зарим зүйл удаашрах магадлалтай ч зорилгоосоо ухрах хэрэггүй. Найз нөхөд, танилуудтайгаа уулзаж, хуучин харилцаагаа сэргээхэд тохиромжтой. Гэхдээ ганцаараа байх, бодлоо цэгцлэх цаг ч бас өөртөө гаргаарай. Чухал гэрээ байгуулах, шийдвэр гаргахдаа яарах хэрэггүй. Долоо хэмжиж нэг огтол. Санхүүгийн хувьд мөн л эрсдэлтэй алхам хийхээс болгоомжил.

Матар

Энэ долоо хоногт та амьдралдаа дахин нэг шинэ эхлэл тавьж магадгүй. Ялангуяа долоо хоногийн эхэн үед сонголт, хийж буй зүйлсийнхээ жинхэнэ шалтгааныг эргэцүүлэн бодож, өөртөө асуулт тавина. Гэхдээ долоо хоног өнгөрөх тусам хаашаа чиглэх ёстойгоо илүү тодорхой ойлгож эхэлнэ. Өнгөрсөн үеэ эргэн харж, өөрийгөө илүү сайн таних, юуг өөрчлөх хэрэгтэйгээ ойлгох чухал үе иржээ. Таны хөдөлмөр, хичээл зүтгэл үнэлэгдэнэ. Зарим хүн таныг шүүмжилж, эргэлзэж магадгүй тул өөртөө итгэх итгэлээ бүү алдаарай. Энэ долоо хоногийн хамгийн чухал зүйл бол амьдралын чиглэлээ зөв сонгох явдал. Эргэлзээ тээнэгэлзэ байгаа бол цаас, үзэг аваад бодож байгаа бүхнээ бичиж гаргаарай. Толгойд тань эмх замбараагүй байсан олон бодлын дундаас хамгийн хэрэгтэй санаа, шийдэл гарч ирж магадгүй. Амралтын өдрүүдэд тэр санаагаа бодит болгох эхний алхмаа хийхэд тохиромжтой. Ажил, карьерын хувьд анхаарал татах үе эхэлж байна. Гэхдээ шинэ зүйл эхлүүлэхээс илүү өмнө нь хийж байсан төсөл, хуучин амжилтаа дахин ахиулж, сайжруулах нь илүү үр дүнтэй байна. Ойр дотны хүмүүстэйгээ харилцаа хурцдаж магадгүй тул тайван байдлыг эрхэмлээрэй.

Хумх

Энэ долоо хоногт ялалт, амжилтад хүрэх хүсэл тань хүчтэй байна. Гэхдээ долоо хоногийн эхэнд найз нөхдийнхөө зөвлөгөөг сонсож, тэдэнтэй санаа бодлоо хуваалцах нь танд тустай. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй гэдэг дээ. Өмнөх алдаа, туршлагуудаа эргэн харж, эргэцүүлэн бод. Цаашид юун дээр анхаарах ёстойгоо та эндээс ойлгож авна. Долоо хоног өнгөрөх тусам бусадтай ойлголцох, зөөлөн харилцах чадвар тань давуу тал болж, хүмүүсийг өөртөө татах болно. Энэ долоо хоногийн гол зорилго бол шинэ зүйл эхлүүлэхээс илүү дуусгаагүй ажлуудаа цэгцэлж дуусгах. Харин амралтын өдрүүдээр хийсэн бүтээсэн зүйлдээ сэтгэл хангалуун байж, тайван амраарай. Бусдын анхаарлын төвд байх, олон хүнтэй харилцах үе цөөнгүй тохиох тул цааргалалгүй боломжуудыг ашиглаарай. Гэхдээ хэт их бодож санаа зовохоос зайлсхий. Эрүүл мэндийн хувьд өдөр тутмын дэглэмдээ анхаарах хэрэгтэй. Ялангуяа нойр, хоол боловсруулах асуудалд болгоомжтой хандаж, оройтож унтах, амттан хэтрүүлэхээс зайлсхий.

Загас

Энэ долоо хоногт таныг зорилгодоо хүрэхийн тулд хэчнээн их хичээснийг бусад хүн ойлгож, хүндэлнэ. Хүссэндээ хүрэхийн төлөө тэмцэх нь заримдаа хэцүү ч гэлээ тулгарсан сорилтуудыг даван туулах итгэл, сахилга бат танд байна. Янз бүрийн асуудал үүсэх ч гэлээ бусдаас тусламж, дэмжлэг авах боломж тасрахгүй. Бүхнийг ганцаараа шийдэх гэж хичээхийн оронд бусдын зөвлөгөө, тусламжийг хүлээж авах нь зөв. Өөрийгөө хэт ядраахгүй, тайван байж, эрч хүчээ нөхөх хэрэгтэй. Бодсон санаснаа дотроо хадгалалгүй тодорхой үгээр илэрхийл. Аливаа яриа хэлэлцээ, тохиролцоо хийхэд аз таны талд байх магадлалтай. Зарим нэг харилцаанаас зайгаа авах шаардлага гарна. Гэхдээ энэ холбоо таны амьдралд гүн шингэсэн тул таслах шийдвэр гаргахад зориг ч шаардана, цаг хугацаа ч шаардана. Өөрчлөлт, шийдвэр гаргах үйл явц удаан байж болох ч өөрийгөө буруутгах хэрэггүй. Мөнгө, санхүүгийн хувьд хамтын хөрөнгө, даатгал, гэр бүлийн өмч хөрөнгөтэй холбоотой бичиг баримтуудаа дахин нягтлах шаардлагатай байна. Аливаа гэрээ, бичиг баримтыг яаралгүй уншиж, сарын дунд үеэс хойш гарын үсэг зурах нь илүү тохиромжтой.