Жүжигчин гэхээсээ илүү найруулагч гэгдэх болсон Б.Тамир, жүжигчин Г.Золзаяа нар тоонот гэрт толгой холбож, тостой тогоонд хошуу холбож явсан түүхтэй. Тэдний охин хэдийнэ дунд сургуулийн сурагч болж, амьдралын наадах цаадахыг ойлгохоор “том” болжээ.
Хэдийгээр тэд хоёр тийш болсон ч, тун эв найрамдалтай гэсэн шүү. Ганц охиноо ээлж ээлжээр өөр дээрээ байлгадаг аж.
Найруулагч Б.Тамирын хувьд өнгөрсөн хугацаанд хэд хэдэн бүсгүйтэй холбогдож амжсан бол жүжигчин Г.Золзаяа одоог хүртэл ганц бие амьдралаар амьдарч байгаа аж.