Дэлхийн зэрлэг амьтан ургамлыг хамгаалах өдөр болон крона вирусын тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан Нийслэлийн Байгаль орчны газраас мэргэжлийн байгууллагуудыг оролцуулсан дуулзалт зохион байгуулсан байна.
Уулзалтаас суурьшлын бүсэд гэмтэж бэртсэн, өвчилсөн зэрлэг амьтан орж ирсэн тохиолдолд шуурхай арга хэмжээ авч газар дээр нь ажиллах мэргэжлийн байгууллагуудаас бүрдсэн “Шуурхай баг”-ийг байгуулахаар болжээ.
Манай улсад урин дулаан цаг ирж буй энэ үeд нүүдлийн шувууд халдварт өвчний вирус тээж ирэх өндөр эрсдэлтэй тул олноор үхсэн, бэртсэн шувуу тааралдсан сэжигтэй тохиолдолд мэргэжлийн байгууллагад хандах /Нийслэлийн Шуурхай удирдлагын төвийн 310005, Нийслэлийн Байгаль орчны газрын 318003, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн 7028 2853 дугаарын утсаар мэдээлэх/-ыг зөвлөж байна.
Мөн нийслэлийн ногоон бүсэд байршуулсан автомат камеруудын мониторинг судалгаагаар саарал чоно суурьшлын бүс рүү орж ирэх, үнэг галзуурах тохиолдлууд гарч байгаа тул иргэд ойд зугаалах, салхинд гарах үедээ сэрэмжтэй байх, үхсэн амьтдын сэг зэм тааралдсан тохиолдолд гар хүрч өөрийгөө эрсдэлд оруулахгүй байхыг анхаарууллаа.