Давтан шинжилгээний хариу гарах хүртэл замын хөдөлгөөн нээгдэхгүй

Казахстан улсаас Цагааннуур хилийн боомтоор дамжин энэ сарын 14-ний өдөр орж ирсэн нэг иргэн өндөр халуурч байсан тул тусгаарлаж, шинжилгээний сорьцыг ХӨСҮТ-д хүргүүлээд байсан юм.

Тэгвэл тухайн иргэний шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гарлаа. Хэдийгээр сөрөг гарсан ч мэргэжлийн байгууллагаас давтан шинжилгээнд харуулахаар ажиллаж байна.

Тийм учраас аймгийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 15- ний өдрийн А/166 тоот захирамжаар сэжигтэй тохиолдлын давтан шинжилгээний хариу гарах хүртэл хаасан болохыг анхааруулъя.

 

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ШУУРХАЙ ШТАБ