Казахстанаас ирээд Баян-Өлгий аймагт гэртээ тусгаарлалтад байсан иргэн хуурамч бичиг баримт бүрдүүлэн хот хоорондын 30 гаруй зорчигчтой автобусанд суусан талаарх мэдээллийн дагуу УОК-ынхан 22-ийн товчоон дээр саатуулсан байна
Тэрээр казакстанаас ирээд 13 хонож байгаа бөгөөд одоогоор биeийн байдал нь тогтвортой, халуунгүй байгаа аж. Түүнтэй автобусанд явсан бусад хүмүүсийг ямар нэг шинж тэмдэг илэрвэл шуурхай ХӨСҮТ-т мэдэгдэх зөвлөмж өгөөд явуулжээ.
Баян-Өлгий аймагт байхдаа ямар нэг шинж тэмдэг илрээгүй ч одоо Багабаянд тусгаарласан байна. Мөн хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэдгийг албаны хүн мэдэгдлээ.