ЭМЯ: Коронавируст халдварын 285 тохиолдол шинээр бүртгэгдлээ

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 285 тохиолдол шинээр бүртгэгдэж, 2 хүн нас баржээ. Шинээр бүртгэгдсэн тохиолдлын 194 нь Улаанбаатар хотод, 86 нь орон нутагт, зөөвөрлөгдсөн 5 байна.

Одоогоор 2770 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хүүхэд 481, жирэмсэн эх 118 байна. Гэрийн хяналтад 4601 хүн байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.