“Сорхугтани хатан’ романы зохиогч Бямбаагийн Сарантуяа Ерөнхийлөгчөөс МУСГЗ цол хүртэнэ

“Сорхугтани хатан’ романы зохиогч Бямбаагийн Сарантуяа  өнөөдөр МУСГЗ цол хүртэх аж. XVII жарны “Буян үйлдэгч’ хэмээх Усан бар жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр 11:00 болон 13:00 цагаас төрийн дээд цол, одон, медаль гардуулах хүний нэг нь Б.Сарантуяа аж.

Тэрбээр УБИС-ийн утга зохиолын ажилтны ангийг 1995 онд зохиолч, утга зохиол судлаач мэргэжлээр дүүргэсэн бөгөөд Сорхугтани роман нь түүний үргэлжилсэн үгийн чиглэлээр бичсэн анхны роман юм байна.