Гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Энхийн-Од эх орондоо иржээ

АНУ-ын ESPN-ээс хэдхэн хоногийн өмнө гаргасан 2022 онд NBA-д драфтлагдах магадлалтай шилдэг 100 тоглогчийн жагсаалтад багтсан Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Энхийн-Од эх орондоо иржээ.

Түүний хувьд АНУ руу буцах хүртлээ дээд лигт дөрвөн хожил, таван хожигдолтой наймдугаар байрт бичигдэж яваа “IHC Apes” багтай нэгдэв.

Тус баг өмнө нь “Хан-Уул Хангарьд” нэртэй байсан бөгөөд Ш.Энхийн-Од өмнөх жилүүдэд тус багт хүчин зүтгэж байсан юм.

NCAA-гийн “Дэйтон” их сургуулийн багт тоглож буй “Монгол Майк” өчигдөр дээд лигийн анхны тоглолтоо “Налайх Бизон” багийн эсрэг хийсэн бөгөөд сагсан бөмбөг сонирхогчдын анхаарлыг зүй ёсоор татаж байна.

Түүнийг ирсэн талаар аав Ц.Шаравжамц нь мэдээллэжээ.