БЭЭЖИН 2022 Өвлийн олимпийн нээлт өнөөдөр болно

Хүн төрөлхтний спортын их баяр наадам Өвлийн олимп 4 жилд 1 удаа зохион байгуулагддаг уламжлалтай. “Бээжин-2022” өвлийн XXIV олимп өнөөдөр нээлтээ хийнэ. Нийт 19 өдрийн турш 15 спортын 109 багц медалийн төлөө 90 гаруй орны 2900 орчим тамирчид өрсөлдөнө. Нээлт, хаалтын ёслол “Бээжин – 2008” зуны олимпын төв цэнгэлдэх “Шувууны үүр”-т болох бөгөөд Бээжин хот нь зуны болон өвлийн олимп зохион байгуулсан анхны хот болох юм.
Монгол улсаас цанын гүйлтийн эрэгтэй төрөлд Батмөнхийн Ачбадрах, эмэгтэй төрөлд Ариунсанаагийн Энхтуул оролцоно. Тамирчдадаа амжилт хүсье.

Т.Түвшин