Жүдочид эхний өдөр алт, мөнгө, хүрэл медаль хүртээд байна

“ПАРИСЫН ИХ ДУУЛГА 2022′

2022.02.05-06-ны өдрүүдэд Францын нийслэл Парис хотноо “ПАРИСЫН ИХ ДУУЛГА 2022′ жүдо бөхийн цуврал тэмцээн зохион байгуулагдаж байна.

Хэсгийн барилдаан 17.00 цаг ippon tv, youtube сувгуудаар гарах бол Финалын барилдааныг 00.00 цаг C1 tv, ippon tv сувгуудаар тус хүлээн авч үзээрэй.

2022.02.05 Бямба гарагт эрэгтэй: -60 кг, -66 кг, -73 кг, эмэгтэй: -48 кг, -52 кг, -57 кг, -63 кг барилдаж манай 3 жүдочин медаль хүртлээ. Эрэгтэй -66 кг жинд Ё.Басхүү АЛТ,

-73 кг жинд Ц.Цогтбаатар ХҮРЭЛ,

эмэгтэй-48 кг жинд Б.Баасанхүү МӨНГӨН

медаль хүртсэн амжилтаар ээлжит цуврал тэмцээнийг эхлүүлээд байна.

Өнөөдөр буюу 2022.02.06 Ням гарагт эрэгтэй: -81 кг, -90 кг, -100 кг, +100 кг
эмэгтэй: -70 кг, -78 кг, +78 кг жингийн барилдаанууд болно. Эрэгтэй -81 кг Г.Болор-Очир, -100 кг Б.Гончигсүрэн, +100 кг О.Цэцэнцэнгэл нар барилдах бол эмэгтэй -70 кг Ц.Энхчимэг, +78 кг А.Адъяасүрэн нар дэвжээнд гарна. Тамирчиддаа амжилт хүсье.

Т.Түвшин