Өчигдөр 141 жолооч согтуу жолоо барьж, 155 хүн эрүүлжүүлэхэд хоножээ

Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд өчигдөр буюу зургадугаар сарын 21-нд нийт 1923 гомдол, мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл  1540, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 100, гэмт хэргийн шинжтэй 98 мэдээлэл тус тус бүртгэгдсэн байна.

Мөн автомашин согтуугаар жолоодсон 141, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан  133, хүний биед халдсан 56, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 95, эрүүлжүүлэх байранд хоносон 98, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 59 тохиолдол гарчээ.