Өчигдөр 128 жолооч согтуу жолоо барьж, 163 хүн эрүүлжүүлэхэд хоножээ

 Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1567, хулгайтай холбоотой 24, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 119, гэмт хэргийн шинжтэй 101 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 128, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 115, хүний биед халдсан 59, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 68, эрүүлжүүлэх байранд хоносон 163, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 118 тохиолдол гарчээ.