Нью-Йоркийн цэцэрлэгт хүрээлэнд Путинийг тоглоомон танк дээр суусан баримал байрлуулжээ

Нью-Йоркийн Манхэттэн дүүрэг дэх төв цэцэрлэгт хүрээлэнд Оросын Ерөнхийлөгч Путинийг тоглоомон танк унасан байдлаар дүрсэлсэн баримлыг байрлуулжээ. Хөшөөг улаан өнгөөр будсан нь мөн олны анхаарлыг татаад буй аж.

Уг баримлыг Францын уран барималч Жеймс Коломины бүтээл аж. Францын уран барималч Жеймс Коломин “Энэ бол болж буй үйл явдалд сэтгэл хангалуун бус олон хүн байгааг дэлхий дахинд харуулах, үзэл бодлоо илэрхийлэх сайхан арга гэж би бодож байна’ гэж тэр Ройтерс агентлагт ярьжээ.