ЭМЯ: Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 179 шинэ тохиолдол илэрлээ

Өнгөрсөн хоногт 179 хүн коронавирусийн халдвар авсан нь PCR шинжилгээгээр батлагдаж, нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 961,171 боллоо.

Шинээр батлагдсан тохиолдлуудын

  • 136 нь Улаанбаатар хотод
  • 43 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

зураг

 

Эх сурвалж: 1313.mn

Өнгөрсөн 24 цагт 923 хүн эдгэрснийг ЭМЯ мэдээллээ. Харин 13,787 хүн хяналтад байна.

Орон нутгийн тухайд дараах гурван аймагт PCR-аар баталгаажсан халдварын тохиолдол бүртгэгдэв.

  • Баянхонгорт – 4
  • Өмнөговь аймагт – 37
  • Сүхбаатар аймагт хоёр тохиолдол тус тус батлагджээ.

зураг

Коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдсээр байгаа тул амны хаалтаа зүүж, халдвараас сэргийлэхийг эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд зөвлөсөөр байна.