Алба хаагчид нарийн ногоо тариалж, хүнсэндээ хэрэглэж эхэлжээ

Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид байгууллагынхаа хашаанд 7х18 харьцаатай хүлэмж барьж, 5 төрлийн нарийн ногоо бууцай, юуцай, өргөст хэмх, улаан лооль, салатны навч гэх мэт нарийн ногоо тарьж, ургуулан хоол, хүнсэндээ хэрэглэж эхэлжээ.

 

 

 

Мөн алба хаагчид “Тэрбум” мод үндэсний хөдөлгөөний хүрээнд бургас, хайлаас, улиасны 4500 үрсэлгээ тарьж, үрсэлгээ 90% хувийн ургалттай байна