КОВИД-19: Улсын хэмжээнд 151 халдвар шинээр бүртгэгдлээ

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавирусийн халдварын 151 тохиолдол батлагдлаа. Үүний 71 нь Улаанбаатарт, 80 нь орон нутагт бүртгэгдлээ. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 973 272 боллоо.

Нийт батлагдсан тохиолдлын  534 628 (54.9%) нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот болон 21 аймагт халдвараар өвчидсөн 1395 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Халдвар бүртгэгдсэн аймгууд:

Архангай аймагт- 3

Дархан-Уул аймагт- 5

Дорноговь аймагт- 36

Орхон аймагт- 3

Өвөрхангай аймагт-8

Өмнөговь аймагт- 14

Сүхбаатар аймагт-2

Төв аймагт- 9 халдварын тохиолдол бүртгэгджээ.