БНХАУ-ын Сычуань мужид газар хөдөлж, 65 хүн амь насаа алджээ

Хятадын баруун өмнөд хэсэгт орших Сычуань мужид 6,8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон улмаас, одоогийн байдлаар 65 хүн амь насаа алдаж, 248 хүн бэртэж гэмтэн, 12 хүн ор сураггүй алга болсон байна.

Одоо уг бүсэд газрын хөдлөлтийн дараах сэргээн босголтын ажил болон, иргэдийг аврах эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа аж.

Мөн сайн дурынхан газар хөдлөлтөд өртсөн иргэдэд туслахаар ажиллажээ. Одоогийн байдлаар цахилгаан хангамж тасалдсаныг эргээд хэвийн горимд оруулаад байгаа аж. Хятадын сангийн яам болон онцгой байдлын яам хамтран 7,2 сая америк долларыг гамшигт өртсөн бүс нутгийг сэргээн засварлах, аврах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор хуваарилжээ.