Монголчуудын давсны хэрэглээ бусад улс орнуудаас 2.5 дахин их гэх тооцоо судалгааг гарчээ

ДЭМБ-аас нэг хүн хоногт дунджаар 5-6 грамм давс хэрэглэхийг зөвлөдөг. Давс хэтрүүлэн хэрэглэсний улмаас дэлхийн хэмжээнд жилдээ 1.7 сая хүн зүрх судасны өвчлөлөөр нас бардаг байна.

Манай улсын хувьд давсны хэрэглээ 2.5 дахин их гэх тооцоо судалгааг гарчээ. Нийт нас баралтын 77 хувийг халдварт бус өвчин эзэлж байгаа нь дэлхийн хүн амын нас баралтаас 6 дахин өндөр байна.