УИХ: Байнгын болон түр хороод өнөөдөр хуралдана

УИХ-ын байнгын болон түр хороодын өнөөдөр /2022.10.12/ хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна.

Хууль зүйн байнгын хороо ·     Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.11.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·   Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·      Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/

·  Байнгын хорооны тогтоолд өөрчлөлт оруулах тухай /Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/

·  Байнгын хорооны тогтоолд өөрчлөлт оруулах тухай /Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/

09.00 “Их Эзэн Чингис хаан”
2 Түр хороо /Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих/ ·      “Түр хорооны даргыг сонгох тухай” асуудал 10.00 “Жанжин Д.Сүхбаатар”
3 Хянан шалгах түр хороо /Монгол Улсын Хөгжлийн банкны асуудлаар/ ·      Монгол Улсын Хөгжлийн банкнаас цаг үеийн асуудлаар хийх мэдээлэл сонсох

·      Хянан шалгагч нарын ажлын явцын тайлан, мэдээлэл сонсох

·      Бусад

13.30 “Жанжин Д.Сүхбаатар”
4 Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо · Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.08.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      Бусад

14.00 “Их Эзэн Чингис хаан”