Ирэх сарын 1-ний өдөр намын эмэгтэйчүүдийн байгууллага болох Нийгмийн ардчилсан Монголын эмэгтэйчүүдийн холбоо /НАМЭХ/-ны тэргүүнийг сонгох хурлаа зохион байгуулаж аж. Энэ хурлаар НАМЭХ-ны тэргүүн болон есөн дэд ерөнхийлөгчийг сонгох юм байна.
Одоогийн НАМЭХ-ны ерөнхийлөгч нь УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл. Түүний хувьд энэ албан тушаалаа өгөхгүй, дахин улирч сонгогдохоор МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, генсек Д.Амарбаясгалан нартай уулзсан боловч тэд НАМЭХ-ны ерөнхийлөгчийг шинээр сонгох ёстой гэсэн байр сууриа илэрхийлсэн гэх албан бус мэдээлэл байна.
Намын дүрмийн дагуу МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ НАМЭХ-ны ерөнхийлөгчийн нэрийг хуралд танилцуулах ёстой. Түүний хувьд тус холбооны ерөнхийлөгч мөнгөтэй хүн байх ёстой хэмээн Соёлын сайд Ч.Номинг томилох тохироог тодорхой хүрээнд хийсэн гэх боловч намын эмэгтэйчүүд, УИХ-ын эмэгтэй гишүүдийн зүгээс Ч.Ундрам, Х.Булгантуяа нарын нэгийг сойх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Тиймээс МАН доторх эмэгтэйчүүдийн зүгээс НАМЭХ-ны ерөнхийлөгчийн сунгаанд ихэд ач холбогдол өгч, хэдэн хэсэг болж хуваагджээ.