Гуандүн мужийн боомтуудаар зорчигчдын урсгал хурдтай өсжээ

Хамгийн сүүлийн нислэгийн төлөвлөгөөний дагуу нэгдүгээр сарын 8-наас эхлэн тус компани 17 улсаас Бээжин рүү шууд үйлдэх олон улсын нислэгээ сэргээжээ. Цаашид Бээжин чиглэлийн олон улсын бусад нислэгийг ч дэс дарааллаар нь сэргээх ажээ. Зорчигчид нислэгийн дэлгэрэнгүй мэдээллийг Эйр Чайнагийн албан ёсны цахим хуудас эсвэл аппликэйшнээс нь авах боломжтой.

Нислэгийн бүх цагийг тухайн орон нутгийн цагаар тодорхойлох бөгөөд “+1” гэдэг нь дараагийн өдөр газардахыг зааж байна.

Улаанбаатар Бээжин чиглэлийн нислэг энэ сарын 12-ны өдрөөс сэргэх бөгөөд Улаанбаатараас 16:45 цагт хөөрч Бээжинд 18:50-д газардах юм байна. Долоо хоног бүрийн даваа, мягмар, пүрэв гаригт нислэгтэй.