Бусдыг заналхийлсан УИХ-ын гишүүн Э.Бат-Амгаланд ямар хариуцлага хүлээлгэх вэ УИХ-ын ДАРГАА

Өчигдрийн Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Б.Пүрэвдорж гишүүнтэй маргаж, түүнийг заналхийлсэн гэх мэдээлэл цацагдсан. Байнгын хорооны хуралдаанд оролцож байсан гишүүд болон, сэтгүүлчид ч түүнийг согтуу байсан гэдгийг гэрчилж буй юм.

УИХ-ын гишүүн төрийн ордонд согтуу, бусдыг заналхийлж буй нь иргэдийн бухимдлыг төрүүлж түүнд ёс зүйн хариуцлага хүлээлгэж, эргүүлэн тат хэмээн бичиж байна. УИХ-ын гишүүдтэй холбоотой таагүй мэдээлэл сүүлийн саруудад шил дараалан хөвөрч буй. Гэвч тэдэнд хүлээлгэх ямар нэг хариуцлага алга.  Ёс зүй хариуцлагын байнгын хороо  шүүхийн шийдвэр гарсны дараа бид нар хэлэлцэнэ хэмээн хайцаалах маягтай байна.

Тэгвэл өчигдөрхөн бусдыг заналхийлсэн УИХ-ын гишүүн Э:Бат-Амгаланд ямар хариуцлага хүлээлгэх вэ УИХ-ын Даргаа.

Түүнийг иргэд тэр бүр мэддэггүй  аж. Учир нь тэрбээр сонгогдсон цагаасаа УИХ-ын чуулганд үг хэлээд байдаггүй нэгэн билээ.

 

Тэгвэл УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн гэж хэн бэ гэдгийг түүний  намтарааси харна уу-

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

  • 1994 онд Нийслэлийн 1 дүгээр дунд сургууль
  • 1998 онд мМУИС-ийн ОУХДС, герман судлал, олон улсын дипломатч
  • 2004 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, эрх зүйч

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 2002-2008 онд “Баян Хадат” тур ХХК, гүйцэтгэх захирал
  • 2008-2010 онд Нийслэлийн БЗД-ийн ЗДТГ-ын Үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн дарга
  • 2008-2012 онд Нийслэлийн БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч
  • 2010-2012 онд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн НӨҮГ-ын орлогч дарга
  • 2015-2020 онд ИНЕГ-ын “Чингис хаан” олон улсын нисэх буудлын Гадаад харилцааны хэлтсийн дарга
  • 2016-2020 онд Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч
  • 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн