Орос улс тамхинд ногдуулах онцгой албан татвараа 2-11 хувиар нэмжээ

Орост энгийн янжуур, шүүлтүүргүй тамхи болон электрон тамхины шингэн, халаадаг тамхинд ногдуулах ногдуулах онцгой албан татвар 2-11 хувиар нэмэхээр болжээ. Зохих хуульд Владимир Путин гарын үсэг зурж, хууль эрхзүйн мэдээллийн албан ёсны портал дээр нийтлэгдсэн байна.

Харин электрон тамхи, тамхи халаах төхөөрөмжүүд онцгой албан татварт хамаарахгүй юм байна.

Дээрх төрлийн тамхин бүтээгдэхүүний онцгой албан татварыг нэмснээр төсөвт орох орлого эрс нэмэгдэнэ гэж тооцоолсон бөгөөд хууль гуравдугаар сарын нэгнээс эхлэн үйлчлэх аж.