Монгол Улсаас БНСУ-руу визгүй аялахаар явсан 157 иргэн визийн хугацаагаа хэтрүүлэн баривчлагджээ

БНСУ-ын Засгийн газрын шийдвэрээр өнгөрсөн оны 10 дугаар сараас Монгол Улсын 5-аас дээш тооны жуулчид тус улсын Ганвон мужийн Яньян олон улсын нисэх онгоцны буудлаар дамжин 15 хүртэл хоног визгүй зорчих боломжтой болсон.

Тэгвэл уг шийдвэр гарсанаас хойш манай улсын 157 иргэн уг журмыг зөрчин  визийн хугацаа хэтрүүлсэн хэргээр баригджээ. Баригдсан иргэдийг эхнээс нь буцааж байгаа талаар БНСУ-ын талаас мэдээлсэн байна.  Энэхүү хөнгөлөлттэй нөхцөлөөр Солонгост визгүй зорчсон хэдий ч тус улсын нутаг дэвсгэрийг орхин гараагүй, хугацаа хэтрүүлсэн иргэдийн тоо зорчсон нийт монгол иргэдийн 5%-иас давсан даруйд уг шийдвэр цуцлана гэдгийг БНСУ-ын зүгээс мэдэгдээд байгаа билээ.