Бразилд автобус гүүрнээс унаж, гурван хүүхэд, нэг том хүн амиа алдсан байна

Бразилд автобус гүүрнээс унаж, гурван хүүхэд, нэг том хүн амиа алджээ.  Автобус Бразилийн зүүн хойд хэсэг болон өмнөд нутгийг холбодог BR-116 зам дээр, Ален-Параиба хотын орчимд автобус зорчиж байхдаа 10 метр өндөртэй гүүрнээс унажээ. Автобусанд Рио-де-Жанейро хотын Esporte Clube Vila Maria Helena клубийн өсвөрийн багийн 28 тоглогч, дөрвөн дасгалжуулагч, жолооч явж байсан аж. Ослын улмаас 14-17 насны гурван хүүхэд, нэг том хүн амиа алдсан бол 28 хүн төрөл бүрийн гэмтэлтэйгээр эмнэлэгт хүргэгдсэн байна.

Бразилийн замын цагдаагийн газрын мэдээлснээр жолооч жолоодлогоо алдсаны улмаас энэ осол болсон аж. Гэхдээ жолооч одоогоор хүнд гэмтэлтэйгээр эмнэлэгт хэвтэж байгаа тул мэдүүлэг өгөөгүй байгаа гэнэ.