Цаа, цасны баярт зориулан цасан хотхон урлаж байна

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Гурвансайхан хэмээх газар болох “Цаа, цасны баяр” гуравдугаар сарын 5-6-ний өдрүүдэд болох гэж байна. “Цаа, цасны баяр’-т зориулан Монголд анх удаа цасан хотхон урлаж байгаа аж.

 

Энэхүү цасан баримлын ажил одоогоор 60 хувьтай явагдаж байгаа гэнэ.

Тус наадмын хөтөлбөрт, бөөгийн зан үйл, цаа бугын цагаан идээний үзэсгэлэн худалдаа, цааны уралдаан, ардын урлагийн тоглолт зэрэг арга хэмжээ багтжээ.