Хөгжлийн банкны шүүх хуралд УИХ-ын гишүүн Х.Ганхуяг ирсэнгүй

“Хөгжлийн банкны’ гэх хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хоёрдугаар сарын 15-16-ны өдрүүдэд болж, гэм буруугийн шүүх хурлын товыг өнөөдөр товлосон. Гэм буруугийн шүүх хурал өнөөдөр /2023.03.02/ 9.00 цагт товлогдсон ч, 9.50 минутад Улаанбаатар чуулгын байранд эхэллээ.  Нийт 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох шүүх хурал юм.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг шүүх хурлыг хойшлуулах хүсэлтээ гаргажээ. Тэрбээр Канад улсад албан айлчлалтай яваа гэх шалтгаанаар ийм хүсэлт ирүүлсэн аж.

Сануулахад: УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг зэрэг зарим гэрчүүд шүүх хуралдааныг нээлттэй явуулах хүсэлт гаргасан боловч хаалттай хийх шийдвэрийг Шүүх гаргаад байгаа билээ.