Оюутолгойн гүний уурхайн нээлт өнөөдөр/2023.03.13/ боллоо. Нээлтийн үйл ажиллагааг нээж МУ-ын Eрөнхий сайд Л.Оюун-Эрдэний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Тэрбээр “Монгол Улсын Засгийн газраа төлөөлж, нийт хөрөнгө оруулагчдын өмнө дахин хариуцлагатайгаар илэрхийлж байна.
Монгол Улс зэс, газрын ховор элемент зэрэг уул уурхайн салбар, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, эрчим хүч, тээвэр логистик зэрэг уул уурхайн бус эдийн засгийн төслүүдэд идэвхтэй түншлэн ажиллахын тулд 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, хөрөнгө оруулалтыг бүх түвшинд дэмжин ажиллаж эхнээсээ бодит үр дүнгүүд гарч, том төслүүд эрчимжиж байна.
Монголчууд амны бэлгээс ашдын бэлгэ гэж ярьдаг. Туурвин бүтээхийн бэлгэдэл туулай жил Оюу Толгойн төслийн Гүний уурхайн эхний бүтээгдэхүүн олборлох нээлтээр эхэлж, 2023 оны нэгдүгээр сарын эдийн засаг 10.6 хувийн өсөлттэй гарч байгаад бэлгэшээж байна.
Үзэсгэлэн болгогч хэмээх туулай жилдээ Монгол Улсаа дэлхий дахинд илүү үзэсгэлэнтэй болгож, аялал жуулчлал, хөрөнгө оруулалтыг эх орондоо татахын төлөө иргэн бүхэн, аж ахуйн нэгж бүхэн хичээн ажиллацгаая.
Эрхэм хөрөнгө оруулагчид Та бүхэнтэй “Welcome to Mongolia” уриан дор зохион байгуулагдах “Монголын эдийн засгийн чуулга” уулзалтын үеэр Монгол Улсад дахин уулзахын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.
Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс хүчирхэгжин бэхжиж, мандан бадрах болтугай!” гэсэн юм.