НӨАТ-ын сугалааны тохирол лхагва гарагт явагдана

“НӨАТ-ын сугалааны тохирол ирэх Лхагва гарагт /2023.03.22/ 13:00 цагт Боловсрол суваг ТВ болон гар утасны ebarimt аппликэйшнээр шууд явагдана” хэмээн Татварын байгууллагаас мэдээллээ.

Энэ удаагийн тохиролд 2023 оны хоёрдугаар сарын 1-28-ны хооронд худалдан авсан төлбөрийн баримт хамрагдах юм. Иргэд сугалааны тохиролд хөндлөнгийн хянагчаар оролцох бол Татварын ерөнхий газрын Татвар төлөгчид үйлчлэх газарт хүсэлтээ гаргах боломжтой аж.

НӨАТ-ын сугалааны тохиролд:

  1. 1-10 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 30,000-5 сая төгрөг
  2. 11-50 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 40,000-10 сая төгрөг
  3. 51-ээс дээш баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 60 мянгаас 30 сая төгрөгийн урамшуулал авахаар шинэчилсэн.