ЗООНОЗ-ын гаралтай анзаарагддаггүй зарим өвчний хамтарсан тандалт хийж байна

Зоонозын өвчин судалын үндэсний төв, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори хамтран Төвийн бүсийн Булган аймгийн Тэшиг, Хутаг-Өндөр, Сэлэнгэ аймгийн Түшиг, Цагааннуур, Дархан-Уул аймгийн Орхон, Дархан сумдад анзаарагддаггүй халдваруудын тандалт судалгааг 2023 оны 05 сарын 5-17–ны өдрүүдэд хийж байна.

Хүн, мал эмнэлгийн хамтарсан уг тандалтаар зоонозын анзаарагддаггүй халдварууд болох  эрлихиоз, анаплазмоз, бабезиоз, япон энцефалит, ку халуурал, хачигт энцефалит өвчний тархалтыг хүн, мал амьтны дунд тогтоох, малчидад зоонозын гаралтай халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл, сурталчилгаа хийж байгаа юм.

Бид энэхүү тандалтаас дараах үр дүнг гаргахаар зорьж байна.

  • Сонгосон сумдад хачгийн тархалт, зүйлийн бүрдэл, хүн амын дунд эрлихиоз, анаплазмоз, бабезиоз, япон энцефалит, ку халуурал, хачигт энцефалит тархалт тогтоогдох
  • Тухайн бүс нутагт дээрх халдваруудын голомтын төлөв байдлыг тогтоож цаашид хийх ажлын чиглэл гаргах
  • Хүн, мал амьтанд өвчлөл үүсгэх эрсдэлийг тогтоох нэг эрүүл мэнд салбар хоорондын үйл ажиллагааг сайжруулах, нэгдсэн мэдээллийн сантай болох.

Эх сурвалж: ЗӨСҮТ