Ромын пап ивэрхий авахуулах мэс ажилбарт оржээ

Өдгөө 86 настай Ромын пап Франциск лхагва гарагт Ромын Жемелли эмнэлэгт ивэрхий авахуулах мэс ажилбарт оржээ. Түүний биеийн байдал сайн байгаа гэж Гэгээн Ширээт Улсын хэвлэлийн алба мэдээлсэн байна.

Сүүлийн жилүүдэд Ромын папын эрүүл мэнд муудаж, өвдөг нь байнга өвдөх болсон тул таяг, тэргэнцэр ашиглах болсон юм. Мөн энэ оны гуравздугаар сард уушгины халдварыг эмчлүүлэхийн тулд эмнэлэгт гурав хоносон бол 2021 онд бүдүүн гэдэсний хэсгээ тайруулсны дараа эмнэлэгт 10 хоног хэвтэж байв. Түүнчлэн тавдугаар сард халуурсны улмаас олон нийтийн уулзалтад орохоос татгалзаж байсан билээ