Аргентины хөлбөмбөгийн шигшээ багийнхан Хятадад нөхөрсөг тоглолт хийнэ

Аргентины шигшээ багийн тоглогч Месси нөхөрсөг тоглолтод оролцохоор Хятадад очжээ. Мессиг Бээжинд Аргентины биш Испанийн паспорттай, визгүй явсан учраас түр саатуулж, виз олгон нэвтрүүлсэн байна.

Аргентины хөлбөмбөгийн шигшээ багийнхан Бээжин хотод зургадугаар сарын 15-ны өдөр нөхөрсөг тоглолтод оролцох юм байна.

  • Аргентины шигшээ багийн ДАШТ-нд оролцсон тоо: 16 удаа оролцсон бол 1938, 1950, 1954 болон 1970 онуудад өнжсөн.
  • ДАШТ-нд үзүүлсэн амжилт: 1978, 1986 онуудад алтан медаль хүртэж 1990 болон 2014 онд мөнгөн медаль хүртсэн.