Нийслэлд автомашины 131 зогсоол зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа эрхэлж иргэдээс төлбөр авч байна

Нийслэлийн хэмжээнд 70 зогсоол төлбөр авах эрхтэй.  Тэгвэл Үндэсний аудитын хийсэн шалгалтаар 131 зогсоол зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа эрхэлж иргэдээс төлбөр авч байгаа зөрчил илэрсэн байна. Сүхбаатар дүүрэгт хамгийн их буюу 47 зөвшөөрөлгүй зогсоол ажиллуулж иргэдийн эрх ашиг зөрчиж байгаа нь илэрчээ.