Энэтхэгийн Уттар-Прадеш мужид хэт халуун өдрүүд үргэлжилж байгаа учраас дунд сургуулиудыг түр хаажээ

Энэтхэгийн Уттар-Прадеш мужид хэт халуун өдрүүд үргэлжилж байгаа тул дунд сургуулиудыг зургадугаар сарын 24-нийг хүртэл түр хаажээ. Тус мужийн Баллия тойрогт зургадугаар сарын 15-17-ны өдрүүдэд 400 хүн эмнэлэгт хүргэгдсэнээс 54 нь нас баржээ. Тухайн үед энэ тойрогт хэт халуун өдрүүд үргэлжилж байсан бөгөөд баасан гарагт гэхэд л 42,2 хэм болж халсан байна.

Мөн зэргэлдээх Бихар мужид ч сүүлийн өдрүүдэд 44 хэм хүрч халан, хэт халууны улмаас 44 хүн амиа алджээ.