ЦЕГ: “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбатад гурван үндэслэлээр хэрэг нээсэн

Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын нутаг “Сүмийн булан” нэртэй газарт 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 13 цаг 40 минутад “Ч” гэгч нь тус сумын иргэн Б, М нарыг Тоёота Ланд Круйзер маркийн тээврийн хэрэгслээр хөөж мөргөсөн гэх гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авч, “Ч”-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1, 13.14, 20.16 зүйлд зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна хэмээн ЦЕГ-аас мэдээллээ.