Дубайд Монгол хонины махны дэлгүүр нээжээ

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “махны экспортыг нэмэгдүүлнэ” хэмээн тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монгол Улсад халал аргаар бэлтгэсэн махыг АНЭУ-ын зах зээлд албан ёсоор өнгөрсөн хавраас нийлүүлж эхэлсэн билээ.

Монгол хонины махыг эмиратын хэрэглэгчидэд илүү ойртуулан хүргэх зорилгоор Дубай хотын хүнсний худалдааны хамгийн том төвд Монгол хонины махны дэлгүүр нээгджээ.

Сануулахад: Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун махны экспортыг нэмэгдүүлэх зорилгоор үхрээс бусад малын махны экспортын квотыг хэмжээг тэглэсэн. Харин үхрийн мах тодорхой хэмжээний квоттой хэвээр байгаа юм.