Мотоциклтой хүн экскаваторын араас мөргөж, нас баржээ

Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт автозамын зорчих хэсэгт мотоциклтой хүн экскаваторын хойд талаас мөргөж, амь насаа алджээ.

Иргэн О-ын “Хьюндай R210W-9” загварын экскаваторын хойд талаас “Кавасаки” загварын мотоцикл мөргөж, 25 настай эрэгтэй экскаваторын хойд хэсэгт хавчуулагдан нас барсан байна. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид задаргааны багаж ашиглан цогцсыг гаргаж, тус дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагчид шилжүүлэн өгчээ.