Засгийн газар ээлжит бусаар хуралдана

Засгийн газар долоо хоног бүрийн лхагва гарагт хуралддаг. Харин энэ долоо хоногийн хуралдаанаа өнөөдөр 11 цагт хийхээр товлосон байна.

Учир нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотноо энэ сарын 24-26-нд болох ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцож, Бүгд Найрамдах Киргиз Улсад ажлын айлчлал хийнэ.

Одоогоор өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудал тодорхойгүй байна.