ШУУД: Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын орлого, зарлагыг ил болгох тухай асуудлаарх хяналтын сонсгол

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын онцгой байдлын үед Засгийн газраас авч хэрэгжүүлсэн төлөвлөгөө, төсөл хөтөлбөрүүдийн санхүүгийн зарцуулалт, гадаадын орнуудаас авсан зээл, тусламж, иргэн, аж ахуйн нэгжүүдийн хандив, тусламж болон тэдгээрийн орлого, зарлагыг нийтэд ил болгох тухай асуудлаарх Ерөнхий хяналтын сонсгол /2023.10.23/

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар ковидын төсвийн зарцуулалтыг хэлэлцэж эхэллээ. УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “Бидний ярьж байгаа энэ асуудал зөвхөн ковидын төсөв биш. Ковидын үеийн хүний эрхийн зөрчил, мэдээллийн хаалттай байдал зэргээр зургаан бүлэг асуудлын хүрээнд Ерөнхий сонсголыг 10 дугаар сарын 23, 24-нд зохион байгуулахаар төлөвлөсөн

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, М.Оюунчимэг, Г.Тэмүүлэн, Б.Баттөмөр, миний биеэс бүрдсэн ажлын хэсэг хуралдаад 10, 20 их наядын асуудал яригдаж байгаа учраас шинжээч томилуулах шийдвэр гаргасан. Ажлын хэсгээс шууд шинжээч томилох эрхгүй. Тиймээс Эдийн засгийн байнгын хороонд хандаж, гурван шинжээч томилох хүсэлтийг 14 хоногийн өмнө тавьсан.

Энэ асуудлыг хэлэлцэх Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны ирц хүрээгүй. Ийм шалтгаанаар бидэнд шинжээч томилж өгөөгүй гэх мэдээллийг өглөө.