Арваннэгдүгээр сарын 14, 15-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна

Шинэ 7 хоногийн ажлын өдрүүдэд нийслэл орчмын цаг агаарын урьдчилсан мэдээгээр 15-ны өдөр цас орж, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаатай холбоотой замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх төлөвтэй байх тул холбогдох мэргэжлийн байгууллагууд бэлэн байдлаа хангаж, төлөвлөж ажиллахыг зөвлөж байна.
Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
Арваннэгдүгээр сарын 14-нд нутгийн баруун хагаст, 15-нд ихэнх нутгаар, 16-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурах тул үзэгдэх орчин хаагдах, зам даваа гүвээ хаагдаж болзошгүйг анхааруулж байна.
Эх сурвалж: ЦУОШГ