Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, үйлдвэрийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг нар өчигдөр МАН-ын бүлэгт Газрын тосны үйлдвэрийн талаар мэдээлэл өгөхдөө тус үйлдвэрийг бүрэн ашиглалтад оруулахад дахин 431 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэжээ.
Тус үйлдвэр нь Энэтхэг улсын 1.2 тэрбум ам.долларын зээлийн төсөл, 2019 оноос эхлээд явж буй. Төслийг хэрэгжүүлэх явцад хэд хэдэн удаа нэмэлт санхүүжилт авсан боловч дахин 431 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай болжээ.