Оффшор бүсэд мөнгө угаасан Элчин сайдыг Монгол Улсын хилээр гарахыг хоригложээ

Оффшор бүсэд мөнгө угаасан Элчин сайдад АТГ хилийн хориг тавиулан шалгаж байгаа аж.  Улаанбаатарт болсон Элчин сайдуудын уулзалтад оролцосных нь дараа түүнд хилийн хориг тавиулсан байна. Тодруулвал түүнийг Монгол Улсын хилээр гарахыг хоригложээ.

Тэрбээр визний хураамжийн мөнгийг гэр бүлийнхээ гишүүдээрээ дамжуулан усан үзмийн талбайтай тансаг байр худалдан авч мөнгө угаасан байж болзошгүй нөхцөл байдал илрээд байгаа юм.

Тэрбээр Элчин сайд болохоосоо өмнө төрийн өндөр албан тушаал хашиж байжээ. Түүнийг энэ хэрэгтэй нь холбогдуулан Элчин сайдаас нь эргүүлэн татаж ч болзошгүй юм.

Бид дэлгэнэгүй мэдээллийг удахгүй хүргэх болно.