Малын бүлэг хулгайчид бусдад 650 сая төгрөгийн хохирол учруулжээ

Төв аймаг дахь цагдаагийн газраас иргэдийн олон тооны адууг хулгайлж,  нядалж зарсан “А”, “С” нарын 14 холбогдогчтой бүлэг этгээдийг олж тогтоон мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Тодруулбал, Төв аймгийн Алтанбулаг, Аргалант, Баянцогт, эийслэлийн  Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо “Партизан”, Хан-Уул дүүргийн “Чингисийн хүрээ”, “Жаргалантын ам” гэх газраас өнгөрсөн оны аравдугаар сараас арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 10 удаагийн үйлдлээр бусдын 112 тооны адууг бэлчээрээс нь тууж хулгайлан Сонгинохайрхан дүүргийн нутагт нядалж зарж борлуулдаг бүлэг этгээдүүдийг Төв аймаг дахь Цагдаагийн газар, Эрүүгийн цагдаагийн албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагч нар хамтран илрүүлж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Дээрх гэмт хэргийг үйлдсэн этгээдүүд өмнө нь мал хулгайлах гэмт хэрэг үйлдэн ял шийтгүүлж байсан бөгөөд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэхдээ бүлэг зохион байгуулалтад орж, .