Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны дэргэдэх палеонтологи болон археологийн мэргэжлийн зөвлөл 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 2025 онд Монгол Улсын нутаг дэвсгэрт палеонтологи болон археологийн хайгуул, малтлага судалгаа хийх зөвшөөрлийн асуудлаар хуралдаж, соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд уламжилснаар Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/152, А/153 дугаар тушаалаар холбогдох зөвшөөрлүүдийг олголоо.
Дээрх тушаалд палеонтологийн чиглэлийн мэргэжлийн эрдэм шинжилгээний 2 байгууллагад авран хамгаалах хайгуул, малтлага судалгаа хийх; 11 судалгааны ангид эрдэм шинжилгээний хайгуул, малтлага судалгаа хийх; археологийн чиглэлийн мэргэжлийн эрдэм шинжилгээний 6 байгууллагад авран хамгаалах хайгуул, малтлага судалгаа хийх; 101 судалгааны ангид эрдэм шинжилгээний хайгуул, малтлага судалгаа хийх зөвшөөрлүүд тус тус орсон болно.