“COTTM-2025” ОЛОН УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бээжин хотноо зохион байгуулагдаж буй “COTTM-2025” /China Outbound Travel & Tourism Market/ олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн “COTTM conference 2025” арга хэмжээний “Гадагш чиглэсэн аялал жуулчлалын хөрөнгө оруулалт” форумаар 2 дахь өдрөө үргэлжилж байна. Тус форумд “Монголын аялал жуулчлалын салбар дахь хөрөнгө оруулалтын боломж” сэдвээр Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбооны дэд ерөнхийлөгч В.Батзориг танилцуулга хийлээ.

Мөн үзэсгэлэнгийн үеэр “Монгол орны байгаль аялал жуулчлалын онцлог” сэдвээр тусгай танилцуулга хийж, ховор онгон байгаль, улирлын онцлогт тохирсон аяллын багцууд, эко жуулчлалын хөгжлийн чиг хандлага, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалын сайн жишээ зэргийг үзэсгэлэнд оролцогчдод хүргэлээ. Энэ жилийн үзэсгэлэнд Нийслэлийн Аялал жуулчлалын газар болон аялал жуулчлалын 11 тур оператор компани оролцож байна.