С.Зориг агсаны амь насыг хөнөөсөн хэмээн ял сонссон Т.Чимгээ өлсөглөн зарлахаа мэдэгджээ

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс бүх насаараа хорих ял сонссон Т.Чимгээ өлсгөлөн зарлахаа мэдэгджээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар мэдэгдлээ. Учир нь, УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан С.Зоригийн хэргийг судалж, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хорооны гишүүд ялтан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нартай уулзсан байна.

Энэ үеэр ялтан Т.Чимгээ өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн аж. Түүний биеийн байдал тааруухан байгаа талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэллээ.

Тэднийг мөрдөн байцаалтын үед эрүүдэн шүүсэн хэргээр ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнийг буруутган, яллагчаар татаад байгаа юм.