Казахстан улс жилд 1 сая тонн түүхий тос нийлүүлэх боломжтой гэжээ

АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням шатахууны хангамжийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр Энэтхэг улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Дорноговь аймгийн нутагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийг хангах түүхий тосны тодорхой хэсгийг импортоор хангах яриа хэлэлцээр хийж буй талаар мэдээлэв.

Тухайлбал, Казахстан улс тээвэр логистикийн асуудлаа шийдвэл жилд нэг сая тонн түүхий тос нийлүүлэх боломжтой гэжээ.