Тайландын шөнийн клубт гал гарч, 13 хүн амиа алджээ

Баасан гарагийн үүрээр Тайландын шөнийн клубт гал гарч, 13 хүн амиа алдаж, 35 хүн түлэгдсэн байна. Хохирогчид бүгд Тайландчууд бөгөөд гадны улс орны хүн байхгүй хэмээн  мэдээлжээ.

Клубын хананд шатамхай хөөс байршуулсны улмаас галыг түргэсгэсэн бөгөөд гал сөнөөгчид галыг унтраахад гурван цаг гаруй хугацаа зарцуулсан байна.