Х.Баттулга, С.Эрдэнэ хоёрын хэн нь “урвагч’ вэ?

АН-ын залуус С.Эрдэний байрны хаалга, цонхыг нь эвдэж намын тугыг буулгасан асуудал өчигдөр болсон. Энэ үеэр С.Эрдэнэ “Оросын гар хөл бологч Х.Баттулгаас Монгол Улсаа хамгаалж байна’ гэх ноцтой мэдэгдлийг хийсэн юм.

Нэг үе АН дотроо МоАХ фракцийг үүсгэн байгуулж байсан лидерүүд юуны учир нэгнээ “урвагч’ хэмээн цоллох болов. Үнэхээр Х.Баттулга эх орноосоо урвасан юм бол өнөөдөр яагаад хууль хяналтынхан чимээгүй байгаад байна.

Тэгвэл С.Эрдэнийг АН-ын гишүүд дэмжигчид нь “АН-ыг МАН-ын утсан хүүхэлдэй болгож өөрөө ялаас мултрах, албан тушаал горьдож явна’ хэмээн хардаж, бичих болсон.

Түүнийг Нийгмийн даатгалын даргаар ажиллаж байхдаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн нэрээр газар авч Шонхор төвийн барилгыг барьсан гэх мэдээлэл явдаг. Уг хэргийг хууль хяналтын байгууллагаас нэлээдгүй шалгасан бөгөөд уг хэргээ хаалгахын тулд АН-аар туг тахьсан гэх нь ч бий.

Тэгэхээр дээрх хардлага сэрлэгээс харвал С.Эрдэнэ, Х.Баттулга хоёрын нэг нь намаасаа, нэг нь эх орноосоо урвасан болж таарах гээд байна.

Тэдний хэн нэг нь урвагч уу, эсвэл эх мэдэлд шунагч уу гэдгийг цаг хугацаа харуулах бизээ.