Шороонд дарагдсан хоёр иргэнийг аварлаа

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Баянхан дөрөвдүгээр багийн 2 дугаар хэсэгт бохирын шугамын ажил хийж байсан хоёр хүн шороонд дарагдсан дуудлагаар Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид газар дээр нь очиход бохирын шугамын ажил хийж байсан хоёр иргэн 2 метрийн гүнтэй нүхэнд дарагдсан байжээ. Иргэн М, У нарыг шороон дороос эсэн мэнд гарган авч, аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт хүлээлгэн өгсөн байна.